MFZ нунтаг гал унтраагуур

Энэхүү MFZ гал унтраагуур нь албан байгууллагын зориулалттай бөгөөд 21м2 талбай бүхий доорхи ангилалд хамаарагдсан галыг унтраах боломжтой:

  • А- хатуу шатах материал
  • В- шингэн шатах материал
  • С- цахилгаан шатах материал

Монгол Улсын Галын Аюулгүй Байдлын хуулийн норм стандартад заасны дагуу 21м.кв талбайд 1 ширхэг АВС 4кг гал унтраагуур байна гэж заасан байдаг. Энэхүү гал унтраагуурыг 2 төрлөөр тогтоож байрлуулах боломжтой. Шалан дээр тавих буюу хананд газраас дээш 60 см өндөрт байрлуулна.

Энэхүү гал унтраагуур нь -20°C/ + 40°C –д хадгалагдах ба 1кг, 2кг, 4кг, 5кг, 8кг, 35кг-н савалгаатай байна.